ОРОН НУТГИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН АЧААЛАЛ ИХТЭЙ БАЙНА

ОРОН НУТГИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН АЧААЛАЛ ИХТЭЙ БАЙНА

Улаанбаатар-Баянхонгор, Говь-Алтай чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Лүн, Баянцогт сумын нутаг дэвсгэр, Улаанбаатар-Дархан, Сэлэнгэ чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Баянчандмань сумаас Лүн сумын нутаг дэвсгэр хөдөлгөөний ачаалал их, цуваа үүссэн байна. 

Улаанбаатар-Дундговь, Өмнөговь чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сум, Улаанбаатар-Дорноговь, Хэнтий чиглэлийн авто зам буюу Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал хэвийн боловч зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо их байна.

Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт 142 байршилд 301 алба хаагч ажиллаж байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд