Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээнд зарим улсын наадамд барилдан өвдөг шороодсон бөхчүүд, тэдний найз нөхөд Төв Цэнгэлдэхэд суулгасан зүлгийг буруутгах буюу хиймэл зүлэг шиг хятадын хулдаасан дээр л хамаг сайхан бөхчүүд хальтирчихлаа хэмээн бичих нь мэр сэр ажиглагдах болов. Энэ тухай Төв Цэнгэлдэхийн холбогдох удирдлагуудаас тодруулахад дээрх яриа ташаа мэдээлэл энэ жилийн хиймэл зүлэг бол чанарын хувьд олон улсын стандартын баталгаатай гэлээ.
Учир нь уг зүлгийг олон улсын бүх төрлийн стандартад бүрэн нийцсэн, FIFA-гийн шаардлага хангасан болохыг баримтаар нотлогдоно гэв.
2015 онд тавьж байсан зүлэг хар резин нь чигжээстэй зүлэг байсан бөгөөд энэ чигжээс резин үнэртэх дээшээ халалт өгөх бохирдол хийх агуулах зэрэг сөрөг нөлөө ихтэй аж. Стандартын дагуу ийм талбайд гурван удаа л үйл ажиллагаа зохих боломжтой байдаг бол манайд 10 жил орчим ашигласан байна. Харин шинэ зүлэг нь нягт өндөртэй ямар нэг чигжээс хийх шаардлагагүй гэдгээрээ онцлогтой, мөн элдэв үнэргүй халалт байхгүй олон улсын чанар стандартыг хангасан бүтээгдэхүүн гэнэ.