“Малыш” Б.Энхтүвшинг

“Малыш” Б.Энхтүвшинг "Гадны нөлөөгүй" нас барсан хэмээн хэргийг хаажээ

“Малыш” нэрээр олонд танигдсан, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Б.Энхтүвшин нь өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны /2024.06.18/ өдөр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах гэртээ гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байдалтай олдсон байдаг.

Улмаар түүний үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.  Тэгвэл тус асуудлыг хуулийн байгууллагаас шалгаад Б.Энхтүвшинг "Гадны нөлөөгүй" нас барсан хэмээн үзэж, хэргийг хаасан байна.

Хэргийг эргэн сануулахад Б.Энхтүвшин нь /2024.06.18/ өдөр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах гэртээ гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байдалтай олдсон. Тиймээс түүний үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Мөн Малыш Б.Энхтүвшин нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсантай 23 дугаар сургуулийг хамт төгсөж, хамт ОХУ-д суралцаж, хамт ажиллаж байсан нэгэн гэдэг. Тэрбээр С.Зориг агсны хэргийн талаар "Хүний ойр дотнын хүнээс л хэргийг хайдаг гаргалгаа байдаг. Тэр хавьцаа л хайна. Хэрэг илэрсэн гэж би олон жилийн өмнө хэлсэн. Намайг гүйцэтгэх ажиллагаан дээр суугаач гэж гуйсан. Надад шууд харагдсан. Эхнэртэй нь хэн ойрхон байв, тэндээс л эхэлнэ” хэмээн ярьсан байдаг юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд