Өвөрхангай аймагт 2 өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогджээ

Өвөрхангай аймагт 2 өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогджээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн “Хөндий бор хошуу“ гэдэг газар наймдугаар сарын 8-ны өдрийн 01:00 цагийн орчим 2 өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 12:43 цагт хүлээн авсан.  

Мэдээллийн дагуу Есөнзүйл сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтанууд наймдугаар сарын 8-ны өдрийн 10:30 цагт очиход малчин Г,Т нарын 510 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон байсан тул сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Сэг зэм устгах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд