Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ-Оросын хос иргэншилтэй, балетчин Ксения Карелина Украины армид мөнгө хандивлаж эх орноосоо урвасан хэргээр Оросын шоронд 12 жил хоригдох ял сонслоо.
Карелина АНУ-ын буяны байгууллагад 51 ам.доллар (46 евро) хандивласан хэрэгт буруутгагдаж шийтгэгджээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба түүнийг "Украины аль нэг байгууллагын ашиг сонирхлын үүднээс мөнгө цуглуулж, улмаар Украины Зэвсэгт хүчинд эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, зэвсэг, сум худалдан авахад ашигласан" гэж мэдэгджээ.
Балетчин асан Карелина нөхөртэйгээ гэрлэж, Лос-Анжелес руу нүүж ирснийхээ дараа АНУ-ын иргэншил авчээ. Түүнийг гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар Орост буцаж ирснийхээ дараа Екатеринбургт баривчилж, хаалттай шүүх хурлаар ял оноосон байна. Түүний өмгөөлөгч Михаил Мушаилов хэлэхдээ, Карелина мөнгө шилжүүлсэн хэргээ хүлээсэн ч энэ мөнгийг "Оросын эсрэг үйл ажиллагаанд зарцуулна" гэдгийг мэдээгүй, шүүхийн шийдвэрийг давж заалдана гэжээ. ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украиныг бүрэн хэмжээгээр эзлэн түрэмгийлснээс хойш Украинд явуулж буй үйл ажиллагааг нь шүүмжилж, Оросын армийн нэр хүндийг гутаасан үг хэллэгийг гэмт хэрэгт тооцсон хуулиудыг баталсан. Өнгөрсөн сард Москва, Вашингтон хоёрын хооронд болсон хоригдлуудыг солилцсоны дараа Карелина ял авсан байна.