Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүний давж заалдах шатны шүүх хурал 21 хоногоор  хойшиллоо

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүний давж заалдах шатны шүүх хурал 21 хоногоор хойшиллоо

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон. Гэвч тус шүүх хурлыг "хэргийн материалын бүрдэл дутуу" гэх шалтгаанаар есдүгээр сарын 11-нийг хүртэл хойшлуулсан байна. 

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ганхуягт нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, хоёр жилийн хорих ял, Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оноож байсан юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд