АНУ-ын газрын тосны үнэ 2021 оноос хойш анх удаа 60 ам.доллароос доошиллоо

АНУ-ын газрын тосны үнэ 2021 оноос хойш анх удаа 60 ам.доллароос доошиллоо

Хуваалцах Жиргэх

West Texas төрлийн газрын тосны фьючерс үнэ 3 хувиар буурч, нэг баррель нь 59.78 ам.долларт хүрсэн нь 2021 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшин болж байна.

Шинжээчид тариф нэмэгдсэнээр бизнесүүдийн зардал өсөж, эдийн засгийн идэвх саарах эрсдэлтэй, үүний улмаас газрын тосны эрэлт буурах магадлал өндөр хэмээн үзэж байгаа аж.Тус тарифтай холбоотойгоор JPMorgan банк энэ онд АНУ эдийн засгийн уналтад орох магадлалыг 40 хувиас 60 хувь болгон нэмэгдүүлжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэлхий даяар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэ тарифууд эдийн засгийн уналт дагуулах эрсдэлтэй гэсэн болгоомжлол нэмэгдэж, газрын тосны үнэ ням гарагт 60 ам.доллароос доошиллоо.

West Texas төрлийн газрын тосны фьючерс үнэ 3 хувиар буурч, нэг баррель нь 59.78 ам.долларт хүрсэн нь 2021 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшин болж байна. Өнгөрсөн долоо хоногт газрын тосны ханш хоёр өдөр дараалан тус бүр 6 хувиар унасан юм.

Шинжээчид тариф нэмэгдсэнээр бизнесүүдийн зардал өсөж, эдийн засгийн идэвх саарах эрсдэлтэй, үүний улмаас газрын тосны эрэлт буурах магадлал өндөр хэмээн үзэж байгаа аж. Тус тарифтай холбоотойгоор JPMorgan банк энэ онд АНУ эдийн засгийн уналтад орох магадлалыг 40 хувиас 60 хувь болгон нэмэгдүүлжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд