Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Disney-н шинэхэн уран бүтээл болох “Snow White” кино бүтсэн өртгөөсөө хэд дахин бага ашиг олжээ. Энэхүү "live-action" кино нь The Greatest Showman–ы хөгжмийн зохиолчид болох Пасек, Пол нарын бүтээл болсон ч амжилт олсонгүй.
Хэдий кино дотооддоо орлогоороо 1-т бичигдэн эхэлсэн ч, олон хүчин зүйлсийн улмаас орлого нь саарсан байна. Үүнд:
- "Rotten Tomatoes" дээр 40% үнэлгээ авсан сөрөг шүүмжлэлүүд
- Долоон одойн дүрслэлтэй холбоотой маргаан
- Жүжигчдийн Израиль-Палестины тухай байр суурь олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн гэх мэт шалтгаанууд бий.
"Rotten Tomatoes" гэдэг нь кино, ТВ шоуны талаарх шүүмжлэлүүдийг цуглуулж, дундаж үнэлгээ гаргадаг алдартай вэбсайт юм.
Variety-ийн мэдээлснээр кино нь дэлхий даяар нийт $168 саяын орлого олсон ба бүтсэн өртөг нь $250 сая юм. Тиймээс Disney энэхүү төслийг ашгийн бус ангилалд оруулах магадлалтай байна.