“ХҮРЭЭ ХӨГ” НИЙСЛЭЛЧҮҮДИЙН СЭТГЭЛИЙГ ХӨГЛӨЛӨӨ

“ХҮРЭЭ ХӨГ” НИЙСЛЭЛЧҮҮДИЙН СЭТГЭЛИЙГ ХӨГЛӨЛӨӨ

Хуваалцах Жиргэх

“ХҮРЭЭ ХӨГ” НИЙСЛЭЛЧҮҮДИЙН СЭТГЭЛИЙГ ХӨГЛӨЛӨӨ

Дөрвөн уулынхаа дунд ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг шашны ном хуран даатгах, цугласан түмэн олондоо ардын сайхан дуу, хуураа эгшиглүүлэх “Хүрээ хөг” шашин, урлагийн дуулал өчигдөр буюу ханш нээж, хаврын улирал эхэлсэн билэгт сайн өдөр “АСА АРЕНА”-д маш амжилттай болж өнгөрлөө. 

“ХҮРЭЭ ХӨГ”-ийн шашны номыг Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, МУСГЗ, Доктор Ч.Дамбажав тэргүүтэй лам нар уншиж, “АСА АРЕНА”-д цугласан олны цаашдын ажил үйлийг даатгасан бол “УЛААНБААТАР” театрын гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Т.БАЯНЖАРГАЛ, О.АНХЧИМЭГ нар олон зууны түүхтэй монгол ардын уртын болоод богинын дууг эгшиглүүлэн, нийслэлчүүдийн сэтгэлийг хүрээ хөгөөр хөглөлөө.  
Нийслэлийн Соёл, урлагийн газар санаачлан зохион байгуулсан энэхүү шашин урлагийн дуулалд “УЛААНБААТАР” театрын үндэсний хөгжмийн “ХАНГАРЬД” найрал хөгжим, тус театрын дэргэдэх поп оркестрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээ оролцож, монгол ардын аялгуут дуунуудыг ардын хөгжмөөс гадна орчин үеийн хөгжим, симфони оркестртой хослуулан эгшиглүүлсэн нь тэр өчигдөр оройн хамгийн чухал онцлог байлаа. 

Үүнээс гадна Монгол Улсын Ардын жүжигчин уртын дууч Ш.Чимэдцэеэ, А.Нэргүй нар “ХҮРЭЭ ХӨГ” шашин урлагийн дуулалд оролцож, өөрсдийн ая дуугаараа үзэгч олонтойгоо уулзсан юм. Монгол Улсын Ардын жүжигчин уртын дууч Ш.Чимэдцэеэ бол “УЛААНБААТАР” театрын гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан О.Анхчимэгийн, Үүнээс гадна Монгол Улсын Ардын жүжигчин уртын дууч А.Нэргүй бол бол “УЛААНБААТАР” театрын гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Т.Баянжаргалын уртын дуу заасан багш нар нь юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд