Хувьцааны мөнгөө хуримтлуулах эсэх талаар санал авч байна

Хувьцааны мөнгөө хуримтлуулах эсэх талаар санал авч байна

Хуваалцах Жиргэх

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг энэ сарын сүүлээр олгохоор болсон. Тэгвэл уг ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга эхлээд байна. Санал асуулга энэ сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин таны өгсөн саналд үндэслэн дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд баталгаажуулалт хийх юм байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс иргэдэд 2024 оны ногдол ашиг болгон 1 их наяд 38 тэрбум төгрөг хувaaрилах шийдвэр гаргасан. Эхний ногдол ашиг болох 121.500 төгрөгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд хоёр дахь ногдол ашиг болох 100.006 төгрөгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд шилжүүлсэн бол одоо үлдэгдэл 93.499 төгрөгийг шилжүүлэх юм.

Гурав хуваан олгож байгаа нь инфляци үүсэхээс сэргийлж байгаа юм.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд