Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалахын тулд Туул, Улиастай, Сэлбэ, Бэлх голын дагуу 31.68 км үерийн хамгаалалтын далан шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагынхан судалжээ. Энэ хүрээнд 2021 онд "Сэлбэ сэргэлт" төслийн судалгааг эхлүүлж, 2023 онд зураг төслийг батлуулсан. Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс нь БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчим юм.
Иймээс "Сэлбэ сэргэлт" төслийн эхний ээлжийн үерийн хамгаалалтын далан барих ажлыг Натур орчмоос эхлүүлсэн гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Мөн үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа тохижуулалт хийх юм.