Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онцгой байдлын алба хаагчидтай холбоотой талархаж, бахархам мэдээлэл олонтой гардаг. Гэсэн ч сайны хажуугаар саар гэгчээр эдгээр мэдээлэлтэй зэрэгцэн таагүй мэдээлэл ч хөврөх нь цөөнгүй. Тус албанд олон зуун хүн ажилладаг нь үүнтэй холбоотой биз.
Тэгвэл Онцгой байдлын албанд ажилладаг нэр бүхий иргэд хулгайн хэрэгт холбогдон, шалгагдаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Онцгой байдлын байгууллагад ажилладаг гэх А, Е, Ш нарын иргэд бүлэглэн иргэдийн автомашины дугуйг хулгайлж байгаад баригдсан байна. Тэд нийслэлийн дүүргүүдээр автомашинтай явж, байрны гадна зогсоол тавьсан иргэдийн автомашины дугуйг хулгайлдаг байсан бөгөөд олон тооны дугуй хулгайлсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Уг хэргийг хуулийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.