Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хойд Солонгос Украиныг ялагдах хүртэл нь Оросын талд зогсох болно гэж Пхеньяны Гадаад хэргийн сайд мэдэгджээ.
АНУ-ын тагнуулын албадын мэдээлснээр Хойд Солонгосын зарим цэрэг Курскийн хилийн бүс нутаг руу явсан бөгөөд Вашингтон, Сөүл Хойд Солонгосыг армиа татахыг анхааруулсан байна. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чое Москвагийн Украинд хийсэн хоёр жил гаруй довтолгоог "ариун тэмцэл" гэж нэрлэжээ.
2022 оны хоёрдугаар сард эхлүүлсэн Оросын довтолгооны улмаас барууны орнуудтай харилцаагаа тасалсан бол Хойд Солонгос, Иран хоёр Оросын гол дэмжигч хэвээр байна. Путины өнгөрсөн оны долоодугаар сард Пхеньянд хийсэн айлчлал нь хоёр улсын харилцааны "шинэ үе шат"-ыг эхлүүлсэн гэж Лавров мэдэгдсэн. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский холбоотнууд нь Хойд Солонгос цэргүүдүү ОХУ руу илгээсээр байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгааг буруутгаж, Хятадын гайхаж байгаагаа онцолсон байна.