Улсын харцага Г.Ганхуягийг баривчлах үед гэрээс нь олон тооны буу олджээ

Улсын харцага Г.Ганхуягийг баривчлах үед гэрээс нь олон тооны буу олджээ

Улсын харцага Г.Ганхуягийг "Бусдыг заналхийлсэн" гэх хэрэгт буруутгаж, хойшлуулшгүйгээр цагдан хориод байгаа. 

Тодруулбал, тэрбээр буутай зургаа нийтлэн "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэлэхгүйгээр төлөвлөгөө боловсруулж байгаад мөнгөний боолуудыг хороочхоод бахархалтайгаар инээж үхнэ" гэх пост оруулаад устгасан юм.

Тэгвэл ТЕГ, ЦЕГ-аас Г.Ганхуягийг өчигдөр хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Түүнийг төрийн өндөр албан тушаалтны биед халдахыг завдсан, заналхийлсэн гэх үндэслэлээр хойшлуулшгүйгээр цагдан хорьжээ.



Сэтгэгдэл

Нийт: 1 сэтгэгдэлтэй

  • 5csard (202.126.88.212)
    Huniig Ingej heltel ni l bukhimduulj bn da tor zasag mini uraanii geree zuv shiidver Bish gedegt itgel tei bgaa shu
    2025 оны 04 сарын 14 | Хариулах
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд