Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдрөөс эхлэж байгаа бөгөөд маргааш буюу 4 срын 19-ны өдөр мөн үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгооор Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад дараах анхааруулгыг өгч байна.
Монгол хэл бичгийн шалгалт нийт 50 оноотой, даалгаврыг 100 минутад хийж гүйцэтгэх ёстой.
Шалгуулагчдаас дараах 4 чадварыг шалгах аж.
1. Уншаад ойлгох чадвар. 700 орчим үгтэй бүрэн хэмжээний орчуулгын бус эхийг уншаад, сонгох хэлбэрийн 10 даалгаврыг гүйцэтгэнэ. 20 оноо
2. Зөв бичих чадвар. 30-40 үгтэй бичил эхээс алдаатай бичсэн 5 үгийг олж засах. 5 оноо
3. Үндэсний бичгээс хөрвүүлж унших чадвар. Бичил эхийг уншаад кирилл бичиг рүү хөрвүүлнэ. 5 оноо
4. Эх зохион найруулж бичих чадвар буюу эсээ бичих. Эсээ нь 250 үгтэй байх бөгөөд хэнд, ямар зорилгоо, ямар хэлбэрээр бичсэн зааврын дагуу бичнэ. 20 оноо.
Мөн шалгалтын байранд 1 цагийн өмнө очсон байх ба шалгалт авах танхимд 10 минутын өмнө байраа эзэлсэн байх ёстой болохыг анхааруулж байна.