УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байх хэрэгтэй

Н.Номтойбаяр:

Надад айгаад байх зүйл байхгүй. Хүн айх шалтгаантай болоод л айдаг байх. Надад бол хууль болон хууль хэрэгжилтийг хангаж байгаа ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, АТГ-ийн дарга байна уу, цагдаагийн дарга байна уу ? айгаад байх зүйл огтхон ч байхгүй.

Ер нь аливаа хуулийн асуудлыг би өөрөө үүсгэсэн бол хоншоортойгоор өргөдлөө өгчихдөг хүн шүү дээ. Би бол 2019 оноос эхлэлтэй хөл толгойгоо олохоо больсон, нэг хүний дохио зангаагаар хөдөлдөг болчихсон шүүх, хууль хяналтын байгуулагуудад үнэхээр гомдолтой байдаг.

Бүх шүүх процессоор нь явсан. Надаас гэрчийн мэдүүлэг аваагүй, нотлох баримтаа шалгуулах боломжийг олгоогүй. 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдээд өмгөөлөгчгүй шүүгээд тасалчихсан. Эцсийн дүндээ дээд шүүх дээр хэрэгсэхгүй болж би бүтэн нэг жилийн хугацаанд хилс хэргээр шоронд суусан хүн шүү дээ. Тиймээс уурлаж, гомдохгүй гээд яахав.

Мөн дээрээс нь энэ асуудал дээр хувь хүн талаасаа хэрхэвч хандаж болохгүй. Тэр үүднээсээ ерөнхий прокурорыг дэмжиж саналаа өгсөн. Яагаад гэвэл УИХ-ын гишүүд хувийн сэдлээр асуудалд хандаж болохгүй гэдгийг илэрхийлсэн юм.

Нөгөө талдаа яах аргагүй хууль хяналтын байгууллага, тэр дундаа ерөхний прокурорууд хуулийн өмнө ноён нуруутай байх цаг үе ирчихээд байна.

Улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой асуудлууд байна. Тухайлбал Халтмаагийн Баттулгатай холбоотой ноцтой асуудлууд гарч байна. Өнөөдөр ил болоогүй ч гэсэн УИХ-ын гишүүд шууд болон шууд бус хамаарлаар хэрэг үүсчихсэн явж байна. Хамгийн дургүй хүргэсэн зүйл нь зарим гишүүд “Ахаа намайг бодоорой” гэдэг шиг долоох өнгө аяс гаргаж байна. УИХ-ын гишүүн өргөсөн тангарагтаа зарчимтай үнэн ч байх хэрэгтэй шүү дээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд