Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор Эрүүл мэндийн байгууллага түүний ажилтан албан хаагч нарыг өвчин тусаагүй хүнийг оношлон, эмчилж байгаа талаар зүй зохисгүй мэдээлэл тараасан гэж үзэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр тайлбар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
Тэрээр “Пандааны Батчулуун эмч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид саатуулагдаж байхдаа сүрьеэ өвчнөөр өвдсөн нь үнэн. Асар их эстрестэй, зүрхний шигдээс болж байсан. Зүрхний хэм алдагдалтай зүрэхний дутагдалын "С" түвшинд байна. Дээрээс нь хоёрдугаар хэлбэрийн чихэрийн шижин нь хүндэрсэн, судсанд өөрчлөлт орсон, стент тавиулсан байдалтай байна. Миний бие ХӨСҮТ рүү албан бичиг хүргүүлж, хариуг 04 сарын 07-ны өдөр авсан. Гэтэл агентлагын удирдлагууд хэвлэлд ярилцлага өгөхдөө худал мэдээлэл тараасан.
100 жилийн түүхтай Монгол Улсын Эрүүл мэндийн салбарыг доромжилсон. Дэндүү дээрэлхэж байгаан бишүү. Эсвэл ХӨСҮТ гэдэг эмнэлэг буруу дүгнэлт гаргаад, П.Батчулуун гэдэг хүнд худлаа эмчилгээ хийгээд байгаа юм уу. Зөвхөн Ж.Чинбүрэн гэдэг хүнийг харлуулах зорилгоор ХӨСҮТ гэх байгууллагын эмч, албан хаагчдыг дорд үзэж, үндэслэлгүй тайлбар хийхээ ШШГЕГ-ын удирдлагууд зогсоох хэрэгтэй” гэлээ.
П.Батчулуун эмч маань өвчний улмаас суллагдах журмын хоёр заалтыг хангаж байгаа.
Тэнд ажилладаг хүмүүс ерөнхий газрын даргадаа мэдээлэл өгдөггүй юм уу, эсвэл дарга нь үгийг нь тоодоггүй юм уу. Энд П.Батчулуун гэдэг хүний асуудлыг яриад байгаа юм шиг боловч цаана нь түр болон хорих ял авсан олон хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа.
Эрүүл мэндийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний А/38 тоот тушаалаар Сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам, заавар батлах тухай баталсан. Энэхүү журмын 4.8.3-т сэжигтэн Яллагдагч шүүгдэгч бүрт сүрьеэ илрүүлэх үзлэг хийх ёстой. Журмын 4.8.8-д сүрьеэ оношлогдсон тохиолдолд ХӨСҮТ-д мэдэгдэх үүрэгтэй. Эдгээр ажлууд хийгдсэн үү?
Та нар санаж байгаа бол 2024 оны 7 сард 23 настай залуу хорих ангид саатуулагдаж байхдаа амь насаа алдсан. Эмчлэгч эмч Батчулуун нь эмнэлэгт хүргэх ёстой гэхэд удирдлагууд нь шилжүүлээгүй үргэлжлүүлэн хорисоор байгаад амь насаа алдсан шүү. Тухайн үед үүргээ биелүүлсэн тангаргаа биелүүлсэн Батчулуун эмч 1 сарын өмнө ажлаасаа халагдсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа эмнэлэгт хүндэрсэн, эмчилгээгүй болсон этгээдийг гуравдугаар шатлалын эмнэлэгт хүргүүлсээр байгаа. Учир нь хорих ангид хоригдол, ялтан нас барж болохгүй, ШШГЕГ-ын удирдлагууд хариуцлагаас зугтаж ийм арга хэмжээ авсаар ирсэн.