Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүдийн зүгээс хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор саналаа хэлсэн бөгөөд иргэдийг зээлийн оноотой болгох асуудал дээр зээлийн төлөлтийн муу түүхээс болж хар жагсаалтад ордог байдлыг өөрчлөх, Хөрөнгөтэй нэгэн санхүүгийн сайхан бүхнийг хамдаг биш санхүүгийн сахилга баттай иргэдийг зээлд ижил тэгш хамруулъя. Бага оноотой, зээлийн түүх муутай байсан ч тодорхой нөхцөл тавих байдлаар уян хатан байх асуудлыг тусгах нь зүйтэй гэх саналыг хэлэв. Хууль санаачлагчийн зүгээс уг асуудал дээр иргэн хэрэглээний бага дүнтэй зээл аваад, төлж чадаагүйн төлөө 6 жилийн санхүүгийн ял авдаг тогтолцоог бүрэн арилгаж байгаа гэв. Мөн тогтолцоог сайжруулснаар зээлийн хүү буурах боломж бүрдэх бөгөөд онооны систем рүү шилжсэнээр иргэний зээлийн эрсдлийг үнэлж, түүнд нь тохирсон зээлийг олгох боломжтой болно гэсэн юм.
Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжлээ.