“Улаанбаатар марафон”-д дөрвөн орны мэргэжлийн тамирчид оролцохоо мэдэгджээ

“Улаанбаатар марафон”-д дөрвөн орны мэргэжлийн тамирчид оролцохоо мэдэгджээ

Хуваалцах Жиргэх

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт ирэх сарын 24-ний өдөр болно.

Энэ сарын 1-нд эхэлсэн гүйлтийн бүртгэл дуусахад тав хоног үлджээ. Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.m... цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлж, онлайнаар хураамжаа төлөх боломжтой аж. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх бөгөөд бүртгэлийн хураамж 1.5 км-т 5.000, 5.0 км-т 10.000, 10 км-т 50000, 21 км-т 70000, 42 км-т 90000 төгрөг байна. Таван км-ийн зайд гүйх гүйгчид энгэрийн дугаараа дүүргүүдийнхээ БТСХ-ноос авах бол 1.5, 10, 21, 42 км-т бүртгүүлсэн оролцогчид нийслэлийн БТСГ-аас  олгоно. Харин 500, 800 метрийн гүйлтийн бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо хариуцах ажээ.

Энэ удаагийн марафонд одоогийн байдлаар Кени, Япон, ОХУ, Германаас мэргэжлийн тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд маршрутад бага зэрэг өөрчлөлт оруулж байгаа аж. Өнгөрсөн жилийн марафонд гадаад, дотоодын 30 мянган гаруй гүйгч “Улаанбаатар марафон”-д оролцож байсан юм.

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд