5227 ШИРХЭГ ХОРТ КАПСУЛЫГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

5227 ШИРХЭГ ХОРТ КАПСУЛЫГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Хуваалцах Жиргэх

Хар тамхитай тэмцэх газраас мэдээлснээр Монгол Улсын иргэн Ц.Б.Х.Г. нар нь бүлэглэн 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 3-ны хооронд ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор дамжуулан эмнэлгийн бус нөхцөлд мансууруулах зорилгоор хэрэглэгддэг их хэмжээний эмийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлжээ.

Сэжигтнүүдийн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр, нийт 5227 ширхэг эм тээвэрлэн, зарж борлуулах зорилгоор авч явсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Тус бүлэглэлийн гишүүд болох 27-52 насны гурван этгээдийг цагдан хорьж, нэг этгээдэд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Одоогоор уг хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, нэгээс таван жилийн хорих ялтай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна.

Энэ төрлийн эмийг урвуулан хэрэглэх явдал залуусын дунд түгээмэл байгаад анхаарал хандуулах цаг болсон. 2022-2025 оны хооронд уг эмийн хэрэглээнээс болж 13 хүн амь насаа алдаж, 40 орчим хүүхэд гар хуруугаа тайруулах харамсалтай тохиолдлууд бүртгэгджээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагч, багш нар хүүхдийн гар, хөлийн судсан дээр тариурын ул мөр байгаа эсэхийг шалгаж, цустай зүү, дуслын систем зэрэг сэжиг бүхий зүйл илэрсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд