ХӨСҮТ: Уурхайн 800 ажилтан хоолны хордлогот оржээ

ХӨСҮТ: Уурхайн 800 ажилтан хоолны хордлогот оржээ

Хуваалцах Жиргэх

ХӨСҮТ-өөс Өмнөговь аймагт бүртгэгдэж байгаа хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлтийн цаг үеийн мэдээлэл хийлээ.

Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад 3 дугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын 3 удаагийн дэгдэлт бүртгэгдээд буй.

Сүүлийн дэгдэлт 4-р сарын 8-нд бүртгэгдсэн ба Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 3 компаний 800-аад уурхайн ажилтан өртсөн ба 4-р сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байгаа юм.

Тус уул уурхайн компаниудад 4-р сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн ЭМГ салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байна. Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвлөрлөгдөн ирж байна.

Урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийж байгаа аж.

 

 

                                                                                                                                                                                Эх сурвалж: ХӨСҮ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд