Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МУИС 1963-1964 оны хичээлийн жилд Хэл бичгийн факультетийн Гадаад хэлний тэнхимд франц хэлний багш-орчуулагчийн таван жилийн сургалттай анги нээснээр Монгол улсад франц хэлийг албан ёсоор зааж эхэлсэн түүхтэй.
Монголын анхны франц хэлний багш нарын нэг Б.Хэнмэдэх өчигдөр Францын төрийн дээд шагнал Хүндэт легионы одонг (Ordre national de la Légion d'honneur) хүртлээ. Өдгөө 88 настай тэрбээр 1937 онд Улаанбаатар хотод төрж, 1957 онд 10 жилийн V сургуулийг төгссөн байна. МУИС-д 1964-1969 онд ажиллаад 1969-1972 онд Парис дахь Монголын Элчин сайдын яаманд атташегаар ажиллажээ.
Б.Хэнмэдэх багш 1998 онд Хүндэт легионы одонгийн дараа хоёрдугаарт ордог Францын үндэсний гавьяаны одонгоор тус улсын ерөнхийлөгчийн зарлигаар шагнуулсан түүхтэй. Харин түүнээс арав гаруй жилийн өмнө Хүндэт легионы одонг МУИС-д франц хэлний багшаар гуч гаруй жил ажилласан Г.Буяннэмэх хүртсэн байна. Тэрбээр уг одонг Монголоос анх удаа хүртсэн хүн юм.