Есөн эрдэнээр бүтээсэн хамгийн том судрыг нийтэд дэлгэлээ

Есөн эрдэнээр бүтээсэн хамгийн том судрыг нийтэд дэлгэлээ

Хуваалцах Жиргэх

“Дэлхийн ном бичигт Монголчуудын оруулсан хувь нэмэр” номын үзэсгэлэнг Дэлхийн номын өдөрт зориулан Монгол Улсын Үндэсний номын санд нээлээ. 

Энэхүү үзэсгэлэнд VIII Богд Жавзандамба хутагтын нандигнан шүтэж байсан, есөн эрдэнээр бичсэн Жадамба судрыг бүрэн эхээр нь олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Уг судар нь Монгол Улсад есөн эрдэнээр бичигдсэн ном судруудаас хамгийн том хэмжээтэйд тооцогддог бөгөөд нийт урт нь 90.5 см, өргөн нь 33.4 см, зузаан нь 70 см, 145 хуудас болгомол хар цаасан дээр бүтээгджээ.

Мөн үзэсгэлэнд орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Д.Нацагдорж, Д.Намдаг, Л.Түдэв зэрэг нэрт зохиолч, эрдэмтдийн ном, зохиол, шүлэг, найраглал болон эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийг олон орны хэлээр орчуулсан дээжээс толилуулж байна.

Уг номын үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд