Дөрвөн хүн амиа алджээ

Дөрвөн хүн амиа алджээ

Баянхонгор аймаг, Өлзийт сум Байн-Ам багийн “Байн хөндий” гэдэг газар суудлын хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид 4 хүн хавчуулагдан нас баржээ.

Мөн нэг том хүн, нэг хүүхдийг эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 01.30-ны өдрийн 18:45 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тодруулбал тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан Приус- 11” загварын суудлын автомашин, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Пробокс” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. 

Улмаар "Пробокс" загварын суудлын автомашины жолооч Г /56 настай, эрэгтэй/, С/16 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өлзийт сумын сум дундын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин авч явсан байна. Мөн автомашинд зорчиж явсан  иргэн А/47 настай, эрэгтэй/,  иргэн У /34 настай, эрэгтэй/, Приус-11 загварын автомашинд зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Д /60 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 22:14 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд