Ж.Баясгалан татварын өрөө бүрэн төлж Сонгуулийн Ерөнхий хороо албан ёсоор бүртгэжээ

Ж.Баясгалан татварын өрөө бүрэн төлж Сонгуулийн Ерөнхий хороо албан ёсоор бүртгэжээ

Сонгуулийн Ерөнхий Хорооны 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хурлаас нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай мэдээлж байв.Тэгвэл Ажлын хэсэгт 16 нам, хоёр эвслээс 101 нэр дэвшигч, бие даан нэр дэвшүүлэгч гурав, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүлжээ.

Тухайлбал, ялтай байдал нь дуусаагүй шалтгаанаар бүртгэхээс татгалзаад байсан Монголын хүний төлөө намын Х.Бат-Ялалт, татварын хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаантай АН-ын Ж.Баясгалан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар татварын өр төлбөрөө төлж, дахин бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хандсан байдаг.

Тэгвэл АН-аас жагсаалтаас нэр дэвшиж  буй Ж.Баясгаланг Сонгуулийн Ерөнхий хорооноос албан ёсоор бүртгэжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд