Улсын аварга малчид болон тариаланчдын шагналыг сар шинэ өмнө гардуулна

Улсын аварга малчид болон тариаланчдын шагналыг сар шинэ өмнө гардуулна

Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 17-нд Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай  тогтоол гаргасан.

Энэ жил улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14 малчныг, Улсын аварга тариаланчаар 40 иргэнийг, Улсын аварга тариаланч хамт олноор 15 компанийг шалгаруулсан.

Шагналыг энэ сарын 2-9-нд орон нутагт, малчны хотонд гардуулах хуваарийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа.

Энэхүү шагналыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоодог билээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд