"Азын дугаар"-тай данс таардаг АЗТАЙ НЭР ДЭВШИГЧИД

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид хандивын дансаа нээлгэж, олон нийтэд зарлаж эхлээд байна.

Харин тэдний дансны дугаар нь хүнээсээ илүү сонирхол татах болов. Учир нь заримынх нь данс бараг л азынх. 

Тухайлбал Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалангийн хандивын данс нь 3000 3000 0369, УИХ-ын дарга Г.Занданшатарынх 509 900 0033, Ардчилсан Намаас нэр дэвшигч Э.Болорчулууных 8811 4499 8888, мөн тус намаас нэр дэвшигч Р.Эрдэнэбүрэнгийнх 55 700 900 66 байгаа юм. 

Тэгвэл хүссэн хүн бүр энэ зэргийн ганган данстай болох боломж бий эсэхийг системийн нөлөө бүхий таван банкны лавлах утсаар холбогдож тодрууллаа.

Хаан Банк: Дансны дугаар цаанаасаа автоматаар олгогддог. Сонгох боломжгүй.

Төрийн Банк: Дансны дугаар цаанаасаа автоматаар үүсэн гарч ирдэг. Хэрэв хүсвэл салбар дээр очоод тусгай дугаартай данс нээлгэх боломжтой. Үүнд нэмэлт төлбөр төлдөггүй. Гэхдээ ийм данс нээгээд удаж байгаа тул тун цөөн орон нь ижил таарах магадлалтай. 

Голомт банк: Санамсаргүйгээр дансны дугаар гаргадаг. Өөрсдөө сонгох боломжгүй. 

Худалдаа Хөгжлийн Банк: Дансны дугаар цаанаасаа автоматаар тавигддаг учраас сонгох боломжгүй.

Хас Банк: Одоогоор тусгай дансны хүсэлт авахгүй байгаа тул цаанаасаа гарч ирсэн дугаарыг дансны дугаараа болгоно. 2023 онд манай банк шинэ программд шилжсэнээр тусгай дугаарын данс нээхээ зогсоосон зэрэг хариултыг өглөө.

"Азын дугаар"-тай дансаар гангарч буй нэр дэвшигчдээс толилуулбал:

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд