Өнөөдрийн байдлаар  2500 хоршоо шинээр байгуулагдаж, 25900 малчин гишүүнээр элсжээ

Өнөөдрийн байдлаар 2500 хоршоо шинээр байгуулагдаж, 25900 малчин гишүүнээр элсжээ

Энэ өвөл өмнө 60 жил тохиолдоогүй их хэмжээний цас орж 20 аймаг 160 сумд зудын нөхцөл байдал хүндэрсэн. Үүний улмаас улсын хэмжээнд 6 сая гаруй тоо толгой мал үрэгдсэн. Иймд цаашид малчдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах, урдчилан сэргийлэх шинэ бодлого хэрэгтэй болсон юм. Улмаар Засгийн газар “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлж буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар /2024.06.07/ улсын хэмжээнд нийт 2500 орчим хоршоо шинээр байгуулагдсан бол 3681 хоршоог байгуулахаар нэрээ авчээ. Түүнчлэн нийт 25900 гаруй малчин хоршооны гишүүнээр элсээд байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд