Улаанбаатар хотоос Увс аймаг руу 1679 хүн шилжилт хөдөлгөөн хийжээ

Улаанбаатар хотоос Увс аймаг руу 1679 хүн шилжилт хөдөлгөөн хийжээ

Увс аймаг руу хамгийн их хүн буюу Иргэний нийгмийн байгууллагууд Шударга сонгуулийн төлөө Улсын их хурлын 2024 оны  сонгуулийн үйл явцад ажиглалт, мониторинг хийж  ажиллах талаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Мидас ТББ-ын захирал С.Энхжаргал:

Хуульд зааснаар сонгууль эхлэхээс 60 хоногийн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон байдаг. Тэгвэл энэ хугацаанд нийт есөн аймаг руу шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Тухайлбал Увс, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Дорноговь, Завхан гэсэн аймгууд руу Улаанбаатар хотоос иргэд шилжин суурьшсан. Баянхонгор аймгаас Ховд аймаг руу 164 хүн шилжсэн байна. Хамгийн их буюу Увс аймаг руу 1679 хүн түр шилжилт хөдөлгөөн буюу “Царцааны нүүдэл” хийсэн” гэв.

2016 оны Улсын их хурлын сонгуулиар мөн л Увс аймаг руу хамгийн их шилжилт хөдөлгөөн хийгдэж байжээ. Тодруулбал тухайн жилийн сонгуулийн өмнө 2778 хүн түр шилжин суурьшсан гэх судалгаа байдаг аж. Тэгвэл Хөвсгөл аймаг руу 2016 онд 2400 хүн түр шилжин очсон байсан бол энэ жил энэ тоо арав дахин буурч 258 хүн түр шилжин очжээ.

мөн тэрбээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль нь өмнөх онуудын сонгуулиудтай харьцуулахад санал хураах процесс төвөгтэй, илүү цаг хугацаа шаардахаар байна. Ялангуяа мажоритар тойргууд буюу 78 гишүүнийг сонгох бүсчилсэн тойргууд 10 хүртэлх мандаттай байгаа нь саналын хуудсанд тэмдэглэгээ хийхэд төвөгтэй нөхцөл үүсгэж болзошгүй. Тиймээс сонгогчид сонгуулиа өгөхөөс өмнө өөрийн аймаг дүүргийн тойрогт өрсөлдөж буй хүмүүсээ сайн судалж, төлөвлөж байгаад сонгуулиа өгөхийг санууллаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд