Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 8 дуудлага бүртгэгдэж, нэг иргэн гал түймэрт өртөж амь насаа алдлаа.
Тодруулбал Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьcгалчдын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага 21:50 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, уг гал түймэрт өртөж 44 настай эрэгтэй нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиласан байна.