ОХУ-аас 5.5 мянган тонн гурилыг татваргүй оруулж ирсэн ч ҮНЭ БУУСАНГҮЙ

ОХУ-аас 5.5 мянган тонн гурилыг татваргүй оруулж ирсэн ч ҮНЭ БУУСАНГҮЙ

Гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сард УИХ баталсан. 

Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 1-нээс гурил, малын тэжээл зэрэг нийт 11 бүтээгдэхүүнийг тодорхойгүй хугацаагаар гаалийн албан татвараас чөлөөлсөн. 

УИХ-аар хууль хэлэлцэх үед ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гурилыг импортын татвараас чөлөөлчихвөл үнэ бууна. Дагаад инфляц, арилжааны банкны зээлийн хүү нэг оронтой тоонд буурна" хэмээн ярьж байв. 

Үндэсний Статистикийн Хороо голлох нэрийн барааны дундаж үнийг долоо хоног бүрээр гаргадаг. Ингэхдээ "Алтан тариа" үйлдвэрийн гурилыг Улаанбаатарын зах худалдааны төвүүдэд хэдэн төгрөгөөр зарагдаж буй мэдээллийг авч судалдаг. Учир нь тус үйлдвэрийн гурилыг хамгийн их хэрэглэгчтэй гэж үзээд дундаж үнэ болгож тооцдог байна. 

ҮСХ-оос гаргасан үнийн мэдээллийг хууль батлагдах, гаалийн албан татвараас чөлөөлөх Засгийн газрын тогтоол гарах сар өдрүүдтэй харьцуулж үзэв. Гурилын үнэ өнгөрсөн саруудад өсөж, буурахгүй тогтвортой байгаа ажиглагдлаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд