СЕХ нэр дэвшигчдэд үнэмлэх олгож эхэллээ

СЕХ нэр дэвшигчдэд үнэмлэх олгож эхэллээ

СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн иргэдэд өнөөдөр Нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. Нэр дэвшигчийн үнэмлэх авах 19 нам, 2 эвслийн төлөөллийг тухайн өдрийн 08.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчийн тухайд өөрсдөө эсхүл өөрийг нь төлөөлөх хүн Нэр дэвшигчийн үнэмлэхийг авах юм.

Сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс эхлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургаадугаар сарын 26-ныг дуустал үргэлжлүүлнэ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн АТГ нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, ҮАГ нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна. Түүнчлэн СЕХ нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудаст байршуулах юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд