ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БУЙ Х.ЭРДЭНЭБАЯР УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАНЫ СОНГУУЛИЙН ХАНДИВЛАГЧ БАЙЖЭЭ

ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БУЙ Х.ЭРДЭНЭБАЯР УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАНЫ СОНГУУЛИЙН ХАНДИВЛАГЧ БАЙЖЭЭ

     Зах зээлд “WPL” нэртэй койн гаргаж, нийт 18 тэрбум төгрөг босгосон “Ворлд плас дижитал” ХХК-ийг захирал “Хасагийн Эрдэнэбаяр гэгчийг хохирогчид нь эрэн сурвалжилж буй. Х.Эрдэнэбаяр нь “WPL” койныг гаргах үедээ байрлаж байсан оффисийнхоо түрээсийг ч өгөлгүй гадаад руу гарч зугтсан гэх мэдээлэл бий. 

 Тодруулбал: Хасагийн Эрдэнэбаяр нь “Ворлд плас дижитал” ХХК-ийг 2018 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Эрдэнэбаатарын Долгион, Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга Сангарагчаагийн Пүрэвжав, Хакухо М.Даваажаргал буюу Шо Хакухо, Япон Улсын иргэн Мотохару Кимура, Баярсайханы Батжаргал нар хамтран байгуулсан. “Койн”-той холбоотой хэл ам гарч эхэлмэгц Э.Долгион, Хакухо М.Даваажаргал, Мотохару Кимура нар хувьцаа эзэмшигчээс нэрээ хасуулсан. Одоо тус компани Х.Эрдэнэбаяр, С.Пүрэвжав, Б.Батжаргал нарын нэр дээр байгаа юм.

 

Тэгвэл “Ворлд плас дижитал” ХХК-ийн захирал, “WPL” нэртэй койноороо 18 тэрбум төгрөг босгоод зугтсан гэх Х.Эрдэнэбаяр нь УИХ-ын гишүүн Б.Баярсайханы сонгуулийн хандивлагч ажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайханд 2020 оны сонгуулиар 86 хүн 1-5 сая төгрөг хандивлаж, 296 сая төгрөгийн санхүүжилт босгосны нэг нь Хасагийн Эрдэнэбаяр гэгч ажээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд