Н.Номтойбаярын асуудлаар СЕХ маргааш хуралдахаар товложээ

Н.Номтойбаярын асуудлаар СЕХ маргааш хуралдахаар товложээ

Сонгуулийн ерөнхий хороо "Үндэсний эвсэл"-ийг тэргүүлэгч Н.Номтойбаярын асуудлаар маргааш хуралдахаар товложээ.

Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвших эрхтэй гэж шийдвэрлэсэн. Түүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй СЕХ-ны үндэслэл нь хууль зөрчсөн гэж үзээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь бүхэлд нь хангаж, нэр дэвшигчээр бүртгэх үүргийг СЕХ-д өгсөн билээ.

Шүүхийн албажсан шийдвэр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр /2024.06.10/ СЕХ-нд ирсэн байдаг.

СЕХ давж заалдах шатны шүүхэд хандах уу, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж нэр дэвшигчээр бүртгэх үү гэдэг шийдвэрээ гаргаагүй байгаа юм.

Иймд СЕХ Н.Номтойбаярын асуудлаар шийдвэр гаргах хуралдаанаа маргааш /2024.06.13/ хийхээр товложээ.

Хэрэв СЕХ давж заалдвал Улсын дээд шүүх Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх, эсэх эцсийн шийдвэрийг гаргах нөхцөл байдал үүсэх юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд