С.Амарсайханы хүүгийн зургийг технологиор шалгавал ЭВЛҮҮЛЭГ БИШ байх магадлалтай

С.Амарсайханы хүүгийн зургийг технологиор шалгавал ЭВЛҮҮЛЭГ БИШ байх магадлалтай

"Шадар сайд С.Амарсайханы хүү буу тулгаж байна" гэх зураг цахим орчинд түгээд буй.

Үүний дараа "Эвлүүлэг", "Худал мэдээлэл" гэсэн мэдээлэл ч ар араасаа цацагдаж байна.

Зургийг харвал Шадар сайд С.Амарсайханы байшин бөгөөд хүү нь мөн байгаа юм. Харин сүүлийн мөчүүдэд цацагдаад буй мэдээлэл шиг, "Цонхноосоо буу шагайсан" болгож эвлүүлсэн эсэн нь л анхаарал татах юм.

ELA тооцох замаар зурагт эвлүүлэг орсон эсэхийг шалгаж болдог. Үүний дагуу, С.Амарсайханы хүүгийн нэр холбогдох тухайн зурагт ELA тооцож үзлээ.

Тайлбарлахад, энэ аргаар зургийг шалгавал эвлүүлэг орсон бол тэр хэсэг нь цайрч харагддаг. Харин эвлүүлэг ороогүй бол нэлэнхүйдээ харлана.

                                                                                     ЭХ ЗУРАГ

                                                                                         ELA

                                                                        ЭВЛҮҮЛЭГ ЗУРАГ

                                                              ELA: Эвлүүлсэн хэсэг нь цайрч харагдаж байна.

              Тэгвэл С.Амарсайханы хүүгийн гэх зургийг ELA-аар шалгаж үзье.

Эвлүүлсэн хэсэг онцгой цайрч харагддаг зарчмаар бол энэ зураг оригиналь байх магадлал өндөр байна. Ялангуяа хүний дүрс бүхий хэсэг цайахгүй байгааг анзаарч болно.

С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн БЗС-гийн зээлийн сангаар суралцсан нь олны анхааралд өртөж байв. Нийтийн сүлжээнд шүүмжлэл өрнөсний дараа С.Амарсайхан хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж байлаа.

Галт зэвсгийн тухай хуулийн 5.4-т "Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно" гэж заажээ.

Тэгэхээр хэрэв энэ зураг эвлүүлэг биш бол, мөн С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн үзмэр цуглуулгын, эсвэл спорт-сургалтын буу барьсан байх ёстой. Харин тэгээгүй бол ХУУЛЬ ЗӨРЧСӨН болох юм.

                                                                                                                                                                                                                         эх сурвалж: Eguur.mn

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд