Х.Нямбаатар: “Ядарсан хөгшчүүд” ч хогоо зам дээр хаях ёсгүй хариуцлага тооцно

Х.Нямбаатар: “Ядарсан хөгшчүүд” ч хогоо зам дээр хаях ёсгүй хариуцлага тооцно

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр өглөө зуслангийн зам дагуу алхаж явахдаа хогоо замын хажууд хаяж байгаа иргэдтэй таарчээ. Хог хаясан машинтай хоёр иргэн маргаан дэгдээсэн байна. Энэ тухай өөрийн цахим хуудсандаа мэдээлэл нийтэлжээ.

Тэрбээр "Замын хажууд болон автобусны буудал дээр хог овоолсон байна. Эдгээр хог нь ийш тийш тараад байдаг. Хог тээврийн компаниуд зориулалтын цэгээс хогоо авах ёстой. Зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг албан тушаалтнууд ажлаа хийх хэрэгтэй байна.

“Ядарсан хөгшчүүд” ч хогоо зам дээр хаях ёсгүй. 

Иргэд хогоо цэвэрлээч гэж шаарддаг. Гэтэл ухамсрын доройтолтой зарим нэгэн хогоо замбараагүй хаяж хүнд байдалтай болгож байна. Иймд хандлагаа өөрчилж, хотоо цэвэр цэмцгэр байлгая" гэж уриалав.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд