СҮХБААТАР АЙМАГТ НЭР ДЭВШИГЧИД ОНГОЦ ХӨЛӨГЛӨН ИРЖ  БАЙГАА ТУХАЙ МЭДЭЭЛЖЭЭ

СҮХБААТАР АЙМАГТ НЭР ДЭВШИГЧИД ОНГОЦ ХӨЛӨГЛӨН ИРЖ БАЙГАА ТУХАЙ МЭДЭЭЛЖЭЭ

УИХ-ын 2024 оны сонгуулийн тойргийг 13 бүс болгон хувааж, нэг улс төрийн намаас нийт 78 хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Тухайлбал, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс аймгуудыг нийлүүлж нэг тойрог, Сүхбаатар, Дорнод, Хэнтий гэсэн  гурван аймгийн нэгтгэж сонгуулийн нэг тойрог болсон. 

Харин сонгуулийн сурталчилгааны 14 хоногт зарим нэр дэвшигчид автомашин ашиглан тойргийнхоо бүх сумдаар орж, иргэдтэй уулзалт хийх боломжгүй талаар өгүүлж байгаа. Иймд алслагдмал аймаг, сумдад нэр дэвшиж буй зарим нэр дэвшигчид нисдэг тэрэг хөлөглөн тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж байгаа бололтой. Учир нь олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн "Сүхбаатар аймагт хоёр нисдэг тэрэг, нэг нисэх онгоц буугаад байгаа тухай" гэрэл зургийг нийтэлжээ. Сонирхуулахад, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, П.Анужин нарын долоон хүн нэр дэвшиж байгаа бол, АН-аас УИХ-ын гишүүн Н.Ганибал нар өрсөлдөж байгаа юм.

 

Image

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд