Б.ЭНХ-ОД: Батлан хамгаалахын сайд Сайханбаярын сонгуулийн ажилд 50 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг нь худал мэдээлэл

Б.ЭНХ-ОД: Батлан хамгаалахын сайд Сайханбаярын сонгуулийн ажилд 50 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг нь худал мэдээлэл

 "Монгол Улсын батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр салбараасаа 50 тэрбум төгрөг хулгайлж, сонгуульдаа зарцуулжээ” гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор Цэргийн төв эмнэлгээс мэдээлэл өгч байна.

       Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од “Цэргийн төв эмнэлэг улсын хэмжээнд галт зэвсэг, химийн хурц хордлого, нийслэлийн хэмжээнд хутга, хүйтэн зэвсэг, цэргийн алба хаагч, тэдний ар гэр мөн БЗД-ийн 31 хорооны 210 мянга гаруй эмнэлэгт мэс засал хийлдэг эмнэлэг. Тус худал мэдээлэлд Цэргийн төв эмнэлэг 50 тэрбум төгрөг гаргаж сонгуульд зарцуулсан гэсэн. ЭМД-ын ерөнхий газраас манайх санхүүждэг. 20 тэрбум төгрөгөөр санхүүжих ЭМД-ын газартай гэрээтэй. Тэгэхээр хоёр жилийн санхүүжилтийнхээ мөнгөөр сонгуульд зарцуулсан гэдэг худал мэдээлэл түгээсэнд сэтгэл дундуур байна. Нэгүүн.мн мэдээллийн сайт болон Г.Оргил сэтгүүлчид гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулна.

         Цэргийн төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч Р.Баянмөнх “Манай эмнэлгийн ажилчдыг амралтаа авч сонгуульд ажиллаж байгаа гэсэн байна. Цэргийн төв эмнэлэгт жилд 22-23 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг, 75 гаруй мянган хүнд үзлэг хийдэг. Тэгэхээр энэ үйлчилгээг үзүүлэхийн тулд боловсон хүчин хэрэгтэй. Тиймээс эмч, ажилчдадаа амралт өгөөд явуулсан бол бид үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ. Эмнэлгийн үйлчилгээгээ бүрэн үзүүлэхийн тулд эмч нарт амралт өгч явуулаагүй байгаа. Бид гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авдаг” гэв.

        Санхүүгийн албаны дарга, Хошууч Ч.Ганчулуун “2024 оны төсөвт ЭМД-ын сангаас 30 тэрбум төгрөг авахаар төлөвлөсөн. Санхүүжилтийн дийлэнх нь цалин, үлдсэн нь байр ашиглалтад зарцуулагддаг. Ажилчдын цалин хөлсний нэмэгдлийг тогтмол олгодог. Бидэнд гомдол ирээгүй” гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд