Сэрэмжлүүлэг: Таван настай хүүхэд цонхоор унажээ

Сэрэмжлүүлэг: Таван настай хүүхэд цонхоор унажээ

Яармагийн ... дугаар автобусны буудлын 80 айлын байрны 2 давхраас 3 орчим насны хүүхэд унасан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид "5 настай эрэгтэй Н нь цонхоор унасан" гэх хэргийг шалгаж байна. Хохирогч одоогоор ГССҮТ-д хүргэгдэн амилахуйн тасагт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал тогтвортой байна. 

Иймд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байх, цонх болон тагтандаа хаалт хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж сэрэмжлүүлж байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд