Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. МАН-аас нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагч П.Отгонбаатар нь талийгаачийн хоолойн тус газарт өшиглөж, төвөнх нь гэмтэсний улмаас амиа алдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. Уг асуудалтай холбоотойгоор МАН-аас Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эгүүлэн татах улс төрийн шийдвэр гаргаад байна. Эцсийн шийдвэрийг СЕХ-ооноос гаргана.
Тэгвэл дахин нэг харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, зургадугаар сарын 15- 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын их эмч Б.Алтанзулаас Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 102 дугаарын утсанд Хужирт сумын харьяат, 41 настай, Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Түгээлтийн инженер ажилтай иргэн Б.Ч учир битүүлгээр амиаалдсан болох талаар мэдээлэл иржээ.
Талийгаачийн цогцсыг сум дундын цагдаагийн газар руу хүргэсэн бөгөөд аймгийн цагдаагийн газраас ирэх задлан шинжилгээний багийг хүлээж байгаа аж.
Гэрчүүдийн мэдээлснээр талийгаач Б.Ч нь УИХ-ын сонгуулийн нэгдүгээр бүс Хангайн тойрогт АН-аас нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчаар ажиллаж байсан байна. Тус өдөр нэр дэвшигч О.Алтангэрэлийг дэмжих 98 оны төгсөгчдийн уулзалт нэрээр Хархорин сумын “Номин” жуулчны баазад өргөн хэмжээний архидалтыг зохион байгуулсан байж болзошгүй. Талийгаач ч архидан согтуурсан бололтой. Тус арга хэмжээнд МУГЖ Д.Баттөмөр тэргүүтэй хүмүүс оролцжээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нэгдсэн эмнэлгээс “Хүн нас барсан байдалтай ирлээ” гэсэн дуудлага, мэдээллийг зургадугаар сарын 16-ны 08:00 цагт Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтэст хүргүүлжээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 41 настай эрэгтэй Б.Ч нь ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан нөхцөл байдалтай байжээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
НЭР ДЭВШИГЧ О.АЛТАНГЭРЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АРХИДАН СОГТУУРСНЫ УЛМААС ХҮНИЙ АМЬ ЭРСЭДСЭН ҮҮ
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Талийгаач Ч нь нэр дэвшигч О.Алтангэрэлтэй нэг төгсөлтийнх байжээ. Ийм учраас ангийн найзыгаа дэмжиж, О.Алтангэрэлийн ухуулагчаар ажиллаж байсан. Өвөрхангай аймгийн 1998 оны төгсөлтийнхөн зургадугаар сарын 15-нд Хархорин сумын нэр бүхий жуулчны баазад цуглаж, нэр дэвшигч О.Алтангэрэл дэмжих уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтад МУГЖ Д.Баттөмөр тэргүүтэй 10 гаруй хүн оролцсон. Харин нэр дэвшигч О.Алтангэрэл уулзалтад оролцоогүй юм байна лээ. Талийгаач Ч уулзалтад оролцчихоод ажил руугаа явсан гэсэн. Тэрээр Хархорин суманд амьдардаг байсан бөгөөд Цахилгаан түгээхэд ажилладаг байсан. Уулзалтаас гарчихаад цахилгаан түгээхийн ажилтнуудтай Хужирт суманд цахилгааны ажлаар очсон. Ингээд ажлаа дуусгачихаад үргэлжлүүлэн архидан согтуурч, амиа алдсан байдалтай Хужирт сумын эмнэлэгт хүргэгдсэн” гэв.