Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал Тусгаар тогтнолын ордны гадна хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэтэй авлига, Монгол Улсын гадаад бодлого, МАН-ын мөрийн хөтөлбөрийн хүрээнд мэтгэлцэх урилгыг өгөхөөр хүрэлцэн иржээ.
Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал:
-Монгол ардын намын даргатай би мэтгэлцэхэд бэлтгэгдсэн гэж үзэж байна. Түүнтэй авлига, Монгол Улсын гадаад бодлого, мөрийн хөтөлбөрийн хүрээнд мэтгэлцэх урилгыг өгөхөөр ирээд байна.
"Шударга сонгууль явуулна" гэж олон сарын өмнө ярьж байсан хүн. Авлигатай тэмцэнэ гэж хэлж байсан хүн. Гэтэл мөнгө тараагаад , тэр нь илчлэгдээд байхад хууль хяналтын байгууллага нь толгойг нь илсээр байна. Одоо нэг хүний нэрийг татуулж шоудаж байна. СЕХ шийдвэр гаргаагүй байгаа шүү. Намын удирдлага шийдээд нэр татна гэж байхгүй шүү.
Хүний алтан аминаас үнэтэй зүйл гэж байхгүй. Энэ байдал хэрээс хэтэрлээ. Улс төрийн өөр үзэл баримтлалтай байсны төлөө хэн нэгэн рүү халдаж болохгүй гэдгийг намынхандаа ухуулж ойлгуулах хэрэгтэй.
-Сант суманд болсон хэрэг дээр хувийн таарамжгүй харьцаанаас болсон гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн?
-Тухайн өдөр Г.Занданшатар тэргүүтэй МАН-ын нэр дэвшигчдийн уулзалт Сант суманд болсон. Уулзалтын дундуур гарч ирээд сумын АН-ын байранд очоод, сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг "Яагаад уулзалтад ордоггүй юм бэ" хэмээн хэлж хоорондоо муудалцсан. Сууж байхад нь өшиглөж унагасан.
Энэ хоёрын хооронд таарамжгүй харьцаа байсан гэдэг нь худлаа. Нэг нь 1970, нөгөө нь 1984 оны залуу. Насны хувьд найзалж нөхөрлөх улс биш.