НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

 

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Хан-Уул дүүрэг +22.3 хувь, Сүхбаатар дүүрэг +18.8 хувь, Баянзүрх дүүрэг +16.7 хувь, Баянгол дүүрэг +16.5 хувь өсөлттэй байлаа.

 

НӨАТ-ын урамшууллын 2024 оны зургаадугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2024 оны зургаадугаар сарын 19-нд 13:00 цагт ибаримт аппликейшн болон "Боловсрол" суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

 

Иргэн та 2024 оны тавдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа зургаадугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд