"15 настай хүү хаалга онгойлгохгүй байна" гэсэн дуудлагын дагуу очтол хүү унтаж байжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багаас “15 настай эрэгтэй хүүхэд 18:00 цагаас хойш гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байна. Хаалга онгойлгоход дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн хүсэлт тус аймгийн Цагдаагийн газарт нэгдүгээр сарын 31-ний 22:45 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж  хаалгыг онгойлгоход иргэн 15 настай хүү М унтаж байжээ. Хүү хаалгаа онгойлгохгүй 5 цаг гаруй хугацаа өнгөрсний дараа гэр бүлийхэн нь дуудлага өгжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд