Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Мэтгэлцээн 2024"-ийн ес дэх өдрийн оролцогчид "Дижитал шилжилт, мэдээллийн технологи" сэдвээр мэтгэлцэв.
- Н.Учрал, УИХ-ын сонгуульд МАН-аас 10-р тойрогт нэр дэвшигч, /Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг/
- Ц.Жадамбаа, УИХ-ын сонгуульд АН-аас 8-р тойрогт нэр дэвшигч, /Баянзүрх дүүрэг/
- Ц.Эрдэнэбат, УИХ-ын сонгуульд ХҮН намаас 10-р тойрогт нэр дэвшигч, /Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг/
- Б.Жаргалсайхан, УИХ-ын сонгуульд БНН-аас 10-р тойрогт нэр дэвшигч, /Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг/
- Л.Гүндалай, УИХ-ын сонгуульд Ард түмний хүч намаас 4-р тойрогт нэр дэвшигч, /Хөвсгөл, Орхон, Булган аймаг/
- А.Бархүү, УИХ-ын сонгуульд “Шинэ нэгдсэн эвсэл”-ээс 9-р тойрогт нэр дэвшигч, /Баянгол дүүрэг/
Ерөнхийд нь, "МАН болон ЦХХХ-ны сайд Н.Учралд зориулсан мэт мэтгэлцээн болж, Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нарын тарыг таниулж унагалаа" гэх шүүмжлэл хөвөрч байна.
Жишээ нь, "Цахим залилангийн эсрэг төр ямар бодлого барих вэ?" гэх наад захын асуултад Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нар хоорондоо хэрэлдсээр бүдрэв. Хэдэн жилийн өмнөх хонзоголоо сөхөж, юун цахим хувьсгал, старлинк, дижитал салбар. Хэрүүл хийгээд үймүүлчхэж байгаа юм.
Гэтэл нөгөө талд Н.Учрал Ц.Жадамбаа хоёрын мэтгэлцээн мэргэжлийн харагдав. Учир нь энэ сэдэв ЦХХХ-ны сайд Н.Учралд ойрын ойр буюу хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй болохоор илт давуу байх нь аргагүй. Цахим хөгжлийн бие даасан яамтай болж, төрийн мэдээллийн технологийг хуульчилж, IT технологийг бодлогын түвшинд аваачсан хүн. Энэ салбарыг ажлыг "машин"-даж ажилласан сайд.
Тэгэхээр мэтгэлцээний зохион байгуулалтыг олон нийт шүүмжилж буй. Нэгт, хэт харьцангуй буюу өөр өөр салбарын хүмүүсийг оролцуулсан. Түүн дотор мэргэжлийн ганц хүн байсан нь ЦХХХ-ны сайд Н.Учрал. Үүгээр нь давуу байдал бий болгосон гэж дүгнэхэд буруудахгүй. Хоёрт, Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нарыг зориуд тааруулж, илт хандалт бодсон. Тэд ч, "Мэтгэлцээний сэдвийг мэдсээр байж хүлээн зөвшөөрөөд орсон" гэх буруутгалд эргээд өөрсдөө уначхаж буй юм.