“Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Прага хотод нээнэ

“Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Прага хотод нээнэ

Ирэх онд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохиох гэж байна. Энэ хүрээнд “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан БНЧУ-ын нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэнэ. 

Тус үзэсгэлэнд Монгол Улсын анхны төрт улс Хүннүгийн үеэс эхлэн Их Монгол Улс, Бурхны шашны дурсгалуудаас багтсан цогц бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох юм. “Чингис хаан” үзэсгэлэн таван сарын турш олны хүртээл болно. 

Чингис хаан Үндэсний музейгээс өнгөрсөн онд Франц улсын Нант хотноо “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн амжилтай зохион байгуулагдаж таван сарын хугацаанд нийт 250.000 гаруй хүн Монголын түүх, соёлын дурсгалтай танилцсан билээ. Уг үзэсгэлэнг ирэх долоодугаар сарын 3-наас наймдугаар сарын 25-ныг дуустал Чингис Хаан Үндэсний музейн найман давхарт нийтэд толилуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Улмаар дараа жил Чехийн Үндэсний музейд гарсны дараа аравдугаар сараас Щвейцарын Цюрих хотын Ритберг музейд дэлгэгдэж, цаашлаад АНУ, Канадын музейд тавигдахаар төлөвлөж буй аж.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд