Өчигдөр орсон усархаг борооны улмаас Налайх дүүрэгт гурван айлын 2 байшин, 4 гэр усанд автжээ

Өчигдөр орсон усархаг борооны улмаас Налайх дүүрэгт гурван айлын 2 байшин, 4 гэр усанд автжээ

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хорооны "Уурхайчид"-ын 14, 25 дугаар гудамжинд зургаадугаар сарын 19-ний өдрийн 15:45-16:15 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсны улмаас 3 өрх айлын 2 байшин, 4 гэр усанд автсан тухай дуудлагыг 16:00-16:35 цагийн хооронд ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу уул уурхайн Аврах 09 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 4 гэр, 2 байшинд орсон 85 тонн усыг шавхан гаргаж, 20 метрийн урттай шуудуу ухаж, 1,5 метрийн өндөр, 80 см-ийн өргөнтэй 15 метрийн урттай шороон даланг 18:10 цагт босгож дууссан байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд