БНСУ-ын алдарт T-Ara охидын хамтлагийн дуучин Хё Минд ишиг бэлэглэжээ

БНСУ-ын алдарт T-Ara охидын хамтлагийн дуучин Хё Минд ишиг бэлэглэжээ

2024 оны зургаадугаар сары 18-ны өдөр БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох T-Ara xамтлагийн дуучин Xё Мин Монголд ирсэн. 

2013 онд БНСУ-ын алдарт Т-Аra xамтлагийнxан Монголд ирж тоглолтоо xийн, “NUMBER NINE” дууныхаа клипний зураг авалтыг xийж байсан билээ. Тус хамтлагийг Монголчууд "Roly poly", "Number nine", "Day by day" зэрэг олон алдартай дуугаар нь сайн мэдэх биз ээ. 

Тэгвэл T-Ara хамтлагийн гишүүн Xё Мин 2013 онд Монголд xамтлагийнxаа гишүүдтэйгээ ирж байсан бол энэ удаад өөрийн нүүр царай болж, хамтран ажилладаг “MAKE9” брэндийн VIP үйл ажиллагаанд оролцохоор Монголд ирсэн юм. Уг брэндийн үйл ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагаанд уригдсан T-Ara хамтлагийн гишүүн Xё Минд зохион байгуулагчдын зүгээс ишиг бэлэглэсэн бөгөөд тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа ишигнийхээ зургийг оруулсан байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд