Тод Каннам-д өөх соруулах хагалгааны улмаас амиа алдсан эмэгтэйн ар гэрт 168,9 сая төгрөгийг олгуулна

Тод Каннам-д өөх соруулах хагалгааны улмаас амиа алдсан эмэгтэйн ар гэрт 168,9 сая төгрөгийг олгуулна

Одгоогоос таван жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдугээр сард Хан-Уул дуурэгт байрлах "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсны улмаас 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нийслэлийн Эруугийн хэргийн Давж заалдах шатны шуух хохирогчийн хууль ёсны телөөлөгч, Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын дагуу онгорсон гуравдугаар сард хэлэлцээд, Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг гэх хоёр эмчид оноосон ялыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч "Тодканнам" эмнэлгээс 57 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-т олгох заалтыг сорчилсон байна. Өөрөөр хэлбэл, тус эмнэлгээс бус, толгой компани болох ТОДББ XXK-аас хохирогчийн ap гэрийнхний НЭХЭМЖИЛСЭН МӨНГИЙГ гаргуулахаар шиидвэрлэсэн аж.

 Ингэхдээ оршуулгын болон буяны ажилд зарцуулсан 59.5, амь хохирогчийн "Тодканнам" эмнэлэг төлсөн хагалгааны 3.5, түүний хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад •аймгаас Уланбаатар хот руу ирж, бусан шатахууны зардал 7.4 гээд нийт 250.1 сая тогрог нэхэмжилсэн байдаг. Үүнээс шүүгдэгчдэд 81.2 саяыг нь төлснийг хасаж, үлдэгдэл 168.9 сая төгрөгийг иргэний хариуцагч ТОДББ ХХК-аас гаргуулахаар болсон юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд