Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын сонгуулийн 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатарыг нээлттэй мэтгэлцээнд дуудаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
С.Эрдэнэ “УИХ-ын сонгууль болоход зургаан хоногийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд Баянгол дүүргийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд өнгөрсөн он жилүүдэд юу хийж, ямар үр дүнтэй ажиллаж ирсэн бэ гэдэг дээр өнгөрсөн найман жилийн хугацаанд нийслэл, дүүргийн эрхийг барьж байсан нөхөдтэй асуудлыг ярих гэж оролдсон.
Үзэгчтэй мэтгэлцээн явуулъя гэдэг санал хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Тиймээс гуравхан тодорхой асуудлаар мэтгэлцье гэдэг санал хүргүүлж байна. Уулзалт цуглаан хийх болгонд баримт нотолгоогүй асуудал ярьдаг, энэ тухай. Мөн өнгөрсөн найман жилийн хугацаанд нийслэл, дүүргийн хэмжээнд ямар ажил хийсэн, өнгөрсөн хугацааны алдаа, оноо юу байв гэдэг дээр баримт нотолгоон дээр тулгуурласан мэтгэлцээн зохион байгуулъя гэдэг санал хүргүүлж байна.
Соёлтой, шударга өрсөлдөөн явагддаг улс орнуудад улстөрчдийн дунд шууд мэтгэлцээний зарчмаар асуудлыг ярьдаг. Энэ нь сонгогчдод сонголтоо хийх боломжийг нээж өгдөг. Энэ дагуу АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчдийн багийг ахалж байгаа С.Эрдэнэ миний бие Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг шууд мэтгэлцээнд урьж байна.
Магадгүй Ж.Ганбаатар багтайгаа ирнэ гэвэл би ч гэсэн багтайгаа ороод шууд мэтгэлцээн хийж болно. Эсвэл хувь улстөрчдийн хувиар мэтгэлцэж болж байна” гэлээ.