Улаанбаатар хотын экологийн болон хүрээлэн буй орчныг судлан шинжлэх хүрээнд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа

Улаанбаатар хотын экологийн болон хүрээлэн буй орчныг судлан шинжлэх хүрээнд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа

НЗДТГ, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн нар Улаанбаатар хотын экологийн болон хүрээлэн буй орчныг судлан шинжлэх хүрээнд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны Санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монголын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл болон БНХАУ-ын ШУА-ийн Хотын Хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнг төлөөлж Цуй Шэнгхуй нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулснаар Улаанбаатар хотын бодисын солилцоо болон хот төлөвлөлт дэх шинжлэх ухаан, хөгжлийн судалгаанд орхигдсон орон зайг багасган нөхөх хүнс, эрчим хүч, ус, хогны гинжин холбооны хамтарсан судалгааг хийх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад Хотын хүрээлэн буй орчны лабораторийг барьж байгуулах дараагийн шатны хамтын ажиллагааны суурийг бий болгоно. Энэ хүрээнд Улаанбаатар хотын экологийн болон хүрээлэн буй орчны асуудлуудад гаргалгаа олох хотын хүнс, эрчим хүч, усны гинжин холбоог судлан тодорхойлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд судалгаа, туршлага, шийдлийг хослуулан хамтран ажиллах юм.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Эрүүл, аюулгүй, сайн засаглалтай, эдийн засгийн чадамжтай, бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн, авто замын түгжрэлээс ангижирсан, боловсрол, соёлд түшиглэсэн, төлөвлөлт, стандартыг чухалчилсан дэлхийн жишигт нийцэх орчин үеийн хотыг бүтээн байгуулахаар ажиллаж байна” гэдгийг онцлов.

                                                                                                                                                                  НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд